МУ-ын зөвлөх, Химийн багш С.Баянзул
Боловсролын салбарт 34 дэх жилдээ ажиллаж байгаа ба бэлтгэсэн шавь нар нь ЭЕШ-д 10 сурагч 800 онооны эзэн, Монгол улсын өнцөг булан бүрт эмч мэргэжлээр 200 орчим шавь нар нь ажиллаж байна. Манай компанид 5 дахь хичээлийн жилдээ ажиллаж байна.

МУ-ын зөвлөх, Физиийн багш Ш.Гантулга
Боловсролын салбарт 38 жил ажиллаж байгаа ба ХУД-ийн физикийн багш нарын үндсэн сургагч багш, физикийн багш нарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс цуврал 3 номыг бичин хэвлүүлж физикийн багш нарын ажлыг хөнгөвчлөх, тэдний мэргэжлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Манай компанид 2018 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.

Математик, программчлалын багш Ж.Ганхүрэл
ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр, Япон улсын Токиогийн их сургуулийг программчлал, дата анализ мэргэжлээр төгсөж ирээд 2021 оноос манай компанид ажиллаж байна. Залуу багшийн хувьд ЕБС-д суралцаж байхдаа математик, программчлал, сэтгэх чадвар, физикийн хичээлээр аймаг, бүс, улсын чанартай олимпиадуудад тасралтгүй медальт байр эзэлж байсан туршлагатай ба 2021, 2022 онд ЭЕШ-д бэлтгэсэн шавь нар нь 741+ дээш оноотой шалгагдсан туршлагатай багш юм.

Сургалтын менежер П.Уранчимэг
2020 оны 11 дүгээр сараас эхлэн манай компанид сургалтын менежер, маркатенг хариуцсан мэргэжилтэнгээр ажиллаж байгаа бөгөөд мөн илтгэх урлагийн хичээлийг сурагчдын хөгжилд хувь нэмрээ оруулан зохион байгуулж байна.

Математикийн багш Г.Жаргалтуяа
2016 оноос хойш тасралтгүй тус компанийн захирлаар ажиллахаас гадна математикт сонирхолтой сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр өөрийн хувь нэмрээ оруулан уралдаант шалгалт, олимпиадад олон шавь нараа бэлтгэж байна.

Математикийн багш Т.Тэмүүжин

Зууны хүн ХХК-ийн математикийн багш, ШУТИС-ийн оюутан Т.Тэмүүжин нь 2017-2023 онд тус байгууллагад ажиллахдаа ЕБС-ийн суралцагчдад математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг хариуцан ажилласан туршлагатай. Ажиллах хугацаандаа гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудад бэлтгэх сургалтыг хариуцан 6 жилийн хугацаанд 32 суралцагчдыг амжилттай бэлтгэн 1, 11, Шинэ-Эрин, Шинэ Эхлэл сургуулиудад бэлтгэсэн туршлагатай. Багш Т.Тэмүүжингийн шавь Г.Энгүүн олон улсын Шинэ-Эрин сургуульд суралцдаг ба олон улсын байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиадад Монгол улсын анхны мөнгөн медалийг хүртсэн. Шавь Г.Энгүүн нь 4 дүгээр ангиасаа эхлэн Т.Тэмүүжин багшийн шавь болж тасралтгүй олимпиадад бэлтгэн математикийн 12 медаль хүртсэн. Шавь нараа улсын хэмжээний математикийн олимпиадуудад тасралтгүй бэлтгэн оролцуулж медальт болон тусгай байруудад тасралтгүй бэлтгэн оролцуулсан туршлагатай.
11 дүгээр сургуулийн суралцагч Д.Чингүн нь физикийн улсын олимпиадад хоёр жил дараалан мөнгөн медаль хүртсэн.
2025-2026 оны хичээлийн жилд
- Шавь М.Цэцү-Оюу нь олон улсын математикийн олимпиадад мөнгө хүрэл медаль
- Шавь Ч.Норжмаа олон улсын математикийн олимпиадаас хос мөнгөн медаль, улсын чанартай олимпиадаас мөнгө, хүрэл медаль
- Шавь С.Сарнай олон улсын математикийн олимпиадаас мөнгөн медаль, улсын чанартай олимпиадаас тусгай байр эзэлсэн сайхан амжилттай хичээлийн жилээ эхлээд байна.
